«Wolarsen cosmetics» брэнд нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.Энэ хугацаанд маш амжилттай ажиллаж өөрсдийн тогтмол хэрэглэгчидтэй болсон монголын анхны нэрийн косметик брэнд гэдгээрээ онцлог юм.
Бүтээгдэхүүнүүдээ Солонгос,Хятад,Японы үйлдвэрүүдэд олон улсын стандарт,эрүүл ахуйн шаардлагын дагуу Монголчууддаа зориулан үйлдвэрлэдэг.Мэргэжлийн хяналтын газарт болон ХАБҮЛЛаборатори-т бүх бүтээгдэхүүнүүддээ хүний биед харшлах,хурц цочроох нөлөө үзүүлэх хими болон нян судлалын шинжилгээ хийлгэж зөвшөөрөгдсөний дараа хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.
Бид үргэлж дэлхий нийттэй хөл нийлүүлэн хэрэглэгчиддээ шинэ соргог чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэхийг хичээж ажилладаг билээ.